ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд
шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт

1. Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий хийлгэх хүсэлт бүхий албан бичиг /холбогдох хаяг, холбоо барих утас тодорхой байх шаардлагатай/
2. Холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл
3. Тухайн төсөл хэрэгжих орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдах боломжтой талаарх сумын Засаг даргын санал
4. Төслийн товч тодорхойлолт /төслийн байршил, төсөл хэрэгжүүлэгчийн хаяг, төслийн хүчин чадал, түүхий эдийн эх үүсвэр, бэлтгэн нийлүүлэлт, эцсийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтэц болох зам харилцаа, цахилгаан, дулаан, усны нөөцийн хэмжээ, эх үүсвэрийн талаарх мэдээлэл, төслөөс гарах хог хаягдал, засврын бүтээгдэхүүн, тэдгээрийг хэрхэн устгах, зайлуулах талаарх мэдээлэл зайлшгүй орсон байх шаардлагатай/
5. Төсөл хэрэгжих орчмын тойм зураг
6. Төсөл хэрэгжих газар нутгийн төлөв байдлын судалгаа
7. Төсөлд ашиглагдах технологи, технологийн шийдэл /байгалийн баялгийг хэмнэлттэй ашиглах, хог хаягдал бага гаргах гэх мэт байгальд ээлтэй технологийн судалгаа хийсний дүнд төсөлд ашиглагдах технологийн шийдсэн байх/
8. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх /газрын зөвшөөрөл, эсвэл түрээслүүлэгч байгууллагын гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ/
9. Аж ахуй нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
10. Төсөлд ашиглагдах түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, гэрээ байгуулсан бол гэрээний хувийг хавсаргасан байх шаардлагатай.
11. Аймаг, сумын Засаг даргын газар ашиглах, эзэмших захирамж
12. Холбогдох бичиг баримтын баталгаажуулсан баримт /иргэний үнэмлэх/
Хавсралт 1
Төсөл хэрэгжүүлэгчийн нэр, хаяг: ………………………………………………………………
…………………………………………………………………………………………………………
Холбоо барих утас, И-мэйл хаяг:…………………………………………………………………
Төслийн нэр:…………………………………………………………………………………………
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, байршил………………………………………………………..
………………………………………………………………………………………………………….
Баримт бичгийн нэр Шаардлагатай эсэх Шаардлага хангасан эсэх
Тайлбар
Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /албан бичиг/
Эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан ТЭЗҮ, зураг төсөл
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан эсэх /газрын зөвшөөрөл, ТХГН-т байрлах бол хамгаалалтын захиргааны санал/
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан
Төсөл хэрэгжих орчны тойм зураг /топо, сансрын/
Тухайн сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт
Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариараар батлуулсан байх/
Уул уурхайн төслийн хувьд:
А. Дээр дурьдсан бүх баримт бичгүүд
Б. Тусгай зөвшөөрлийн хуулбар. /нотариараар батлуулсан байх/
В. XV лицензтэй бол эрх бүхий байгууллагаар батлагдсан ТЭЗҮ, нөөц баталсан шийдвэр
Г. МҮ лицензтэй бол эрх бүхий байгууллагаар батлагдсан ТЭЗҮ, нөөц баталсан шийдвэр
Д. БОНҮ-ний нэмэлт, тодотгол хийлгэх төслийн хувьд нөөцийн хөдөлгөөний тайлан
Е. Төсөлтэй холбогдох зураг төсөл
Төсөлд ашиглах түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл г.м
Тусгай тэмдэглэл:
Хүлээн авсан материалын хуудасны тоо ……….

Хүлээн авсан: Хүлээлгэн өгсөн:

Овог нэр: Овог нэр:

Албан тушаал: Албан тушаал:

Гарын үсэг: Гарын үсэг:

Огноо:


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ