ДОРНОД АЙМГИЙН “ШИЛДЭГ ТӨГӨЛҮҮД” ТОДОРЛОО.

Дорнод аймгийн хэмжээнд Нэг зуун мянган мод тарьж ургуулах аяны хүрээндШилдэг төгөл болзолт уралдааныг зарласан. Уралдааны болзолын дагуу мод тарьж ургуулсан ажлын тайлангаа ирүүлсэн  газруудын материалыг уралдааныг шалгаруулах ажлын хэсэг шалгаруулаад байна.

tugul2

Шилдэг төгөлтэй  Байгууллагаар  1-р байранд Шүүхийн шинжилгээний алба, 2-р байранд Нийтийн аж ахуй ХК, 3-р байранд Татварын алба , Нийгмийн даатгалын хэлтэс,

Шилдэг төгөлтэй Айл өрхөөр1-р байранд Т.Намсрайжав Хэрлэн сумын 7-р багийн иргэн, 2-р байранд А.Сүхбаатар Хэрлэн сумын 2-р багийн иргэн

Шилдэг төгөлтэй Багаар 1-р байранд 10-р баг, 2-р байранд 1-р баг

Шилдэг төгөлтэй Сургууль, цэцэрлэг: 1-р байранд Политехник коллеж, 14-р цэцэрлэг тус тус шалгараад байна. Шалгарсан байгууллага, баг, сургууль цэцэрлэгээс 15 хүнийг Итгэлт хамбын мөргөл- Улаан үүд хотоор аялуулахаар төлөвлөж байна.Мөн Намрын байгаль хамгаалах сарын аяныг угтан “Манай төгөл” ногоон байгууламжын уралдаанд ирсэн материалуудтай танилцаж Шилдэг ногоон байгууламжтай Сургууль цэцэрлэг, Баг, Байгууллага, Айл өрх гэсэн 4 номинацаар байр эзлүүлж шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд, сургууль цэцэрлэгүүд, айл өрхүүд, багийн ажлын албаны хийсэн ажил болон тарьж ургуулсан модны талаар иргэдийн мод бут тарих идэвхийг нэмэгдүүлэх зорилго бүхий Манай төгөл цуврал нэвтрүүлгийг Байгаль орчны D tv телевизтэй хамтран хийж, орон нутгийн бусад телевизүүдээр сурталчилан хүргэж байна. 2015 оны 10 сарын 26-ны өдрийн Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан, Хэрлэн сумын шуурхай хуралдаанд Нэг зуун мянган мод тарьж ургуулах аяны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл хийсэн.


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ