“Дорнын аялал” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран Улаанбаатар хотноо 2017 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдах “Ай Ти Эм Монголиа-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Дорнод аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд нэгдсэн зохион байгуулалттай оролцохоор бэлтгэл ханган, үзэсгэлэнгийн урьтал болгож “Дорнын аялал” үзэсгэлэнг Дорнод аялал жуулчлалын нэгдэлтэй хамтран 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд орон нутагтаа Хэрлэн Номин бизнес төвд зохион байгууллаа. Үзэсгэлэнд 5 сумын 30 аж ахуй нэгж, иргэд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнтэйгээр, үйлдвэрлэл эрхлэгчид болон зочид буудал, жуулчны баазууд үйл ажиллагаа сурталчилан оролцлоо. Энэ үеэр “ДОРНЫН АЯЛАЛ” үзэсгэлэнд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгж, хамт олонд талархал гардуулсан юм.


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ