Улз голын сав газрын “Ус ашиглагч-харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн боллоо

Онон-Улз голын сав газрын захиргаа Улз голын сав газар дахь ус ашиглагч, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Онон-Улз голын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, холбогдох хэлтэс, агентлаг болон ус ашиглагч “Шинь Шинь”, “Жамп-Алт”, “Дун-Эрдэнэ”  зэрэг аж ахуйн нэгжүүд оролцон мэдээлэл хийлээ.

Тус зөвлөгөөнөөр аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд  уул уурхайн салбарын оруулах хувь нэмэр,  баримтлах бодлого, чиглэл, төрийн хяналт шалгалт, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хөрс, усны шинжилгээ, усны тоолуурын баталгаажуулалт, стандарт, ус ашиглах гэрээ байгуулахад анхаарах асуудал, ус ашигласны төлбөр тооцох аргачлал,  ус ашиглалтын байдал, төлбөр төлөлт, цаашид төлбөр төлөлтийг сайжруулах талаар авах арга хэмжээний саналаа холбогдох байгууллагууд хэлэлцэн, гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн удирдамж гаргаж мөрдөхөөр боллоо.


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ