ХӨХ НУУРЫН ЭКОСИСТЕМД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА.

 

Тус аймгийн нутагт орших Монгол улсын хамгийн нам дор газарт байрладаг “Хөх нуур”-ын экосистемийн судалгааны ажил хийх хүсэлтийг аймгийн Засаг дарга дэмжиж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг явуулснаар байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүрэн баавгай” ХХК шалгарсан.

“Хүрэн баавгай” ХХК-ийн судалгааны багт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид ажиллаж, эхний ээлжийн судалгааны ажлыг 2017 оны 5 дугаар сарын сүүлээр нийт 7 хоногийн хугацаанд Хөх нуур дээр хийсэн.

Судалгааны ажлын явцад нуурын эрэг орчмын ёроолын бохирдлыг цэвэрлэх ажлыг хийснээр их хэмжээний загасны торыг гаргасан байна. “Хүрэн баавгай” ХХК-ийн эхний ээлжийн судалгааны ажлын явцтай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны болон биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар газар дээр нь очин танилцлаа.

“Хүрэн баавгай” ХХК-ийн хоёрдох ээлжийн судалгааны ажлыг 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 10-ны хооронд явуулна.

 


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ