ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ ТҮҮХ, ЭКСПОРТОД ГАРГАХЫГ ХОРИГЛОВ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг хориглов.

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.

Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг 5 жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. БОАЖЯ-наас өнгөрсөн 2 жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг зөвшөөрсөн. Харин ирэх оноос дахин 5 жилийн хугацаатай түр хориг тавьж байгаа аж.
Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод н тал хээрийн бүсэд тархсан ургамал бөгөөд  80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадлалтай юм.

Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ